Thursday, May 22, 2014

Хавар шүлэг

Д.Наваансүрэн
“Хавар” шүлэг
Хавартай би найзлана даа
Хамт гадаа тоглоно доо
Усны шувууг угтана даа
Уран зэрэглээ харна даа
                                    Хавартай би найзлана даа
Хамт хөдөө явна даа
Тариа ногоо тарина даа
Тараг айраг ууна даа
Хавартай би найзлана даа
Хамт ажлаа хийнэ дээ
Зүлэг модоо услана даа
Шүлэг номоо уншина даа

No comments:

Post a Comment