Thursday, May 22, 2014
миний хэнз хурга
Миний хэнз хурга
Магнай халзан зурвастай
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг
Мярс мярс майлж
Намайг чиглэсээр ирдэг Дун цагаан үстэй
Дуран хар нүдтэй
Түмэн хонины дунд
Түүнээс хөөрхөн амьтангүй
Төрсөн хот дотроон
Тэр бид хоёр тоглодог
Өвдөг юугаа сөгдөөд
Өөрийнхөөн ээжийг хөхдөг
Өвөр дээр минь гараад
Өхөөрдмөөр өхөөрдмөөр эрхэлдэг
Нааш цааш дэгдэн
Малчин хүнийг баясгаадаг
Магнай халзан зурвастай
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг
Мярс мярс майлж
Намайг чиглэсээр ирдэг Дун цагаан үстэй
Дуран хар нүдтэй
Түмэн хонины дунд
Түүнээс хөөрхөн амьтангүй
Төрсөн хот дотроон
Тэр бид хоёр тоглодог
Өвдөг юугаа сөгдөөд
Өөрийнхөөн ээжийг хөхдөг
Өвөр дээр минь гараад
Өхөөрдмөөр өхөөрдмөөр эрхэлдэг
Нааш цааш дэгдэн
Малчин хүнийг баясгаадаг
Монгол сарлаг
Хатуу хүйтэнд тэсвэртэй хайнаг, сарлаг гээд андтай элсэн дээр гишгэсэн мөртэй,эрдүү
Чанга хөөмийн аялгуутай тэргүүндээ төрөө залсан тэнгэрлэг монгол хүн
Чанга хөөмийн аялгуутай тэргүүндээ төрөө залсан тэнгэрлэг монгол хүн
Ишигний тухай шүлэг
Эзэндээ ээлтэй
Ижилдээ чимэгтэй
Эрх цагаан ишиг минь
Хөөрхөн дөө, хөөрхөн
Өнөөдөр би хургачин хүү
Өсөхөөрөө малчин
Эрх цагаан ишгэндээ
Хайртайдаа хайртай
Ижилдээ чимэгтэй
Эрх цагаан ишиг минь
Хөөрхөн дөө, хөөрхөн
Өнөөдөр би хургачин хүү
Өсөхөөрөө малчин
Эрх цагаан ишгэндээ
Хайртайдаа хайртай
морины тухай
Бурхан ивээг
Алтан соёмбо шиг
Арслан заан ноцолдсон аавын гэрийн хоймор шиг
Ерөөл ерөөлийн нvд тааруулж хvслээ шивнэе
Есөн зоосны нvх тааруулж хvслээ шившье.
Жадны vзvvрээр монгол гэдэг нэрийг
Хадны сvг зурагтай нь сийлж vлдээснийг амилуулж хайрла
Тургиж манддаг номхон улаан наран доор
Тулганы гал шиг бадарсан төрийг минь амирлуулж хайрла
Буутай дайсан ирвээс онинд нь эхэлж орох
Бугтай нөхцөж ирвээс ширгэнд нь эхэлж орох
Булгилах энэ л зvрхнийхээ чин ганцхан хvслийг
Бурхан танд шивнэлээ шvv,
Бурхан чамайг бурхан өршөөг ээ!
Хурдан морь уяж байгаа
Хурдан морины хүч таргыг гурав ангилдаг. Нэг хүчин дээр Уяаг яг тааруулсныг ир гэнэ. Тарган, дунд, туранхай гэж гурван ирний аль ч үед ирлэж болно. Энэ нь олон язгууртны шинжийн төрөлд нь тааруулж чадвал тарган, дунд, туранхай аль ч ирэндээ морь сайн хурдлана.
Аль хүчин дээр нь морио ирлүүлэх нь уяачийн эрдмээс шалтгаална.
Морь дээр дурьдсан гурван ирний ямарт нь илүү давхил ордгийг харгалзан таргандаа сайн давхидаг морийг тураалгүйгээр уралдуулах гэсэн үг юм.
Тарган ирэлсэн морь нь бороотой юмуу сэрүүн үед мөн өглөө оройн сэрүүнд хурдална. Туранхай ирлэсэн морь нартай дулаан үдийн үед хурдална.
Дунд ир гэдэг нь өлөн бөөрөнхий хүчтэй морийг хэлнэ. Энэ нь аль ч нөхцөлд хурдална.
Туранхай ирэлсэн морийг бороонд норгохгүй уралдуулна. Ер нь аль ч ирэнд давхиулах морийг наадам ойртсон үед бороонд норгох, хужир идүүлэхээс болгоомжил. Ингэх нь гэдэс солих муу нөлөөтэй.
Хурдан хүлгийн арьс, шүд
Хурдан мориныхоо аман хүзүүний ар талаас нь базахад муу морь духайж тавиулна. Сайн морь урагш шөвийж гарыг тавиулна. Ямарваа хурдан морь олон янз төрдөг боловч арьс нь хамгийн нимгэн, дунд, дээд, зузаан гэх мэтээр ангилна. Ус, гал, хий, махбодид төрсөн морины арьсыг гурав ангилна.
ямааны тухай
овь гурвансайхан үүлдрийн ямаа: |
Ноолуурын
үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 1958 оноос эхлэн монгол ямааг Дон
хавийн ноолуурын үүлдрийн ямаатай эрлийзжүүлэх ажлыг Д.Цэрэнсономын
удирдлагаар эрчимтэй хийсний үр дүнд 1971 онд эх орны ноолуурын
чиглэлийн “Говь гурвансайхан” үүлдрийн ямааг бий болгосон түүхтэй.
Энэ үүлдрийн ямаа нь чийрэг бие цогцостой, галбирын ямар нэгэн согоггүй дунд зэргийн биетэй, түргэн өсөлттэй, намарт дунджаар эм ямаа 39.4 кг, ухна 55 кг жин татдаг.
Эм ямаа 0.4-0.5 кг, нас гүйцсэн ухна 0.6 -0.8 кг, 15.21-17.23 микрон нарийнтай, 53.1-63.2 мм урт ноолуур өгдөг. Сүүлийн жилүүдэд Говь Гурвансайхан үүлдээр сайжруулж гаргаж авсан эрлийз ямааны ноолуур бүдүүрэх хандлага ажиглагдах болсон тул түүнийг засахад чиглэгдсэн сонгон үржүүлгийн ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах шаардлага гарч байна.
Говь гурван сайхан үүлдрийн ямааны цөм сүргийг Өмнөговь аймгийн Булган суманд үржүүлдэг.
Өнжүүл үржлийн хэсгийн ямаа:

Хавар шүлэг
Д.Наваансүрэн
Хавартай би найзлана даа
Хамт гадаа тоглоно доо
Усны шувууг угтана даа
Уран зэрэглээ харна даа
Хавартай би найзлана даа
Хамт хөдөө явна даа
Тариа ногоо тарина даа
Тараг айраг ууна даа
Хавартай би найзлана даа
Хамт ажлаа хийнэ дээ
Зүлэг модоо услана даа
Шүлэг номоо уншина даа
Заан
Заан мартамхай.
Гэхдээ тэнэг биш Бүх цаг үеийн турш дэлхий дээр амьдарч байсан амьтдаас заан хамгийн том буюу бараг 50 кг тархитай. Толгойн хэмжээгээр нь ухааныг нь хэмждэг байсан бол хамгийн мэргэн цэцэн амьтан заан байх сан. Гэтэл зааны тархины хөгжлийн харьцаа дунджаар 1.88 байдаг аж. Сонирхуулахад, хүнийх 7.33-7.69 бол шимпанзегийнх 2.45, гахайных 0.27 байдаг байна. Оюуны чадавхи, ой санамж салшгүй холбоотой ч мартамхайгаараа алдартай зааны хувьд энэ нь тун боломжийн үзүүлэлт юм.

загас хоёр хүйстэн
Загас хоёр хүйстэн
Гайхаж, бишрэм газрын амьтад олон ч бидний хөл дор, далай тэнгисийн гүнд сонирхолтой амьдрал өрнөсөөр байна. Гермафродитизм буюу хоёр бэлгэтэй байх үзэгдэл сээр нуруутнуудын дунд ганц загасанд бий. Загасны зарим төрөл дааврын өөрчлөлт болон байгалийн хувьслын улмаас хүйсээ сольдог. Харин зарим нь төрөлхийн эр, эм бэлгэ эрхтэнтэй байдаг байна.

Wednesday, May 21, 2014
Улаан буудайн үрийн сорт
Хонин сүрэг
Монголчууд олон зууны турш мал аж ахуй эрхэлж ирсэн түүхэн уламжлалаас үзвэл 5 хошуу малын дотор хонь зонхилж үржүүлдэг байна. Нийт малын 50 гаруй хүвийг хонь эзэлж байсан.
лаан буудайны үрийн сорт оруулж ирлээ
ОХУ-аас125 тонн улаан буудайны үрийн сорт оруулж ирлээ - See more at: http://www.zasag.mn/m/uvs/view/5588#sthash.nZVGnA70.dpuf
ОХУ-аас125 тонн улаан буудайны үрийн сорт оруулж ирлээ - See more at: http://www.zasag.mn/m/uvs/view/5588#sthash.nZVGnA70.dpuf
Увс аймгаас мэдээлж байна.
ОХУ-аас125 тонн улаан буудайны үрийн сорт оруулж ирлээ
Газар тариалангийн чиглэлээр аймгийн Засаг дарга ОХУ-тай хамтран
ажиллах гэрээ байгуулан шинэ сортын үр тарианы нийлүүлэлт хийхээр
ОНХС-аас 110.0 сая төгрөгийн эх үүсвэр гаргахаар болж олон жил шийдэж
чадаагүй үрийн шинэчлэлийн асуудлыг шийдэж чадсан нь газар тариаланчдын
урмыг сэргээсэн үйл явдал боллоо. ОХУ-аас үрийн шинэчлэл хийх зорилгоор
Хакаассаас нийлүүлэгдсэн улаан буудайны үр Алтайский-70 сорт 75 тонн,
Кантигерский-89 сорт 50 тонн нийт 125 тонн үрийн буудай хүлээн авч
тариалалт хийж буй сумдад хувиарлан олголоо. Үүнд:
1. Баруунтуруун сум Алтайский- 59.5 тн, Кантигерский- 25.5 тн
2. “Арвижих-Увс” ХХК Алтайский- 6.5 тн, Кантигерский- 6.5 тн
3. “Алтан-Дуулга” ХХК Алтайский-5 тн, Кантигерский-10 тн
4. Тариалан сум Алтайский- 5 тн, Кантигерский-7 тн тус тус
хувиарлангэрээ байгуулж олгох ажлыг зохион байгууллаа. Ингэснээр дээд
зэргийн үрээр дотооддоо тариалалт хийх боломжтой боллоо.
Wednesday, May 14, 2014
Subscribe to:
Posts (Atom)